2022 онд тохиох одон орны сонирхолтой үзэгдлүүд
2022-01-03 01:27:55
1 сарын 3-ны шинэ сар. Сар нь Наран талдаа гарч шөнийн тэнгэрт харагдахгүй байх ба Улаанбаатарын цагаар 02 цаг 35 минутад эклиптикийн хавтгай дээрх проекцууд нь нэг шулуун дээр буюу Нар, Дэлхийн голд Сар байрлах юм. Энэ үеэр Сарны гэрэлгүй байх учраас одод, одны бөөгнөрөл, мананцар, галактик, тэнгэрийн заадас, солир зэргийг ажиглахад маш тохиромжтой юм.
1 сарын 3, 4. Квадрантид (010 GUA) солирын урсгал. Энэхүү солирын урсгалын оргил үед дунджаар 40 хүртэлх тооны солир харвадаг. Тэнгэрийн хойд хагас бөмбөрцөгт ажиглагддаг үзэгдэл бөгөөд манай орны газар нутгаас маш сайн харагдана гэсэн үг юм. Энэ солирын урсгал нь анх 2003 онд нээсэн, 2003 EH1 гэсэн мөхөж буй сүүлт одны тоосонцроос тогтдог байна. Жил бүрийн 1–р сарын 1-5 хооронд болдог. 2022 оны хувьд 3-4 -нд шилжих шөнө оргил үе нь тохиох юм байна. Энэ үеэр шинэ сар тохиож сарны гэрэлгүй байх учраас шөнө дунд ажиглахад нэн тохиромжтой. Их баавгай, Луу,Тариачин гэсэн 3-н одны ордны голоос солир цацрах үзэгдэл болно.
1 сарын 7. Буд гаргийн зүүн элонгац. Буд гараг нь Нарнаас хамгийн их 19.2 градусын зүүн холдох өнцгөөр харагдана. Энэ үед Буд гараг маш сайн ажиглагдана. Өндөрлөг газраас энгийн нүдээр харах боломжтой. Ажиглахад хамгийн тохиромжтой үе нь оройн тэнгэрт баруун зүгт хэвтээ хавтгай буюу тэнгэрийн хаяанаас дээш Нарнаас хамгийн их холдож харагдах болно, өөрөөр хэлбэл Нар жаргасны дараахан тэнгэрийн баруун хаяанд бага градусын өндөрт ажиглагдана.
дэлгэрэнгүй
2021 оны 12-р сард ажиглагдах солирын урсгал
2021-11-30 03:10:56
.png?w=1200)
Геминид солирын урсгал
ХIХ-р зууны төгсгөлд одон орон судлаачид Геминидийг нээсэн. Анх нээгдсэн
үеэсээ цагт унах солирын урсгалын тоо ихээхэн өсч одоогоор хамгийн хүчтэй
солирын урсгалын нэг болсон. Энэхүү солирын урсгал нь 12-р сарын 4-с 12-р сарын
17-ны хооронд ажиглагддаг. Энэ жилийн оргил үе нь 12-р сарын 13-ны шөнөөс 12-р
сарын 14-ний өглөө хүртэл. Урсгалын хурд нь 34 км/с. Цагт 150 хүртэлх солирыг
дэлгэрэнгүй
Зөвлөлт-Монголын Сансрын хамтарсан нислэгийн 40 жил
2020-06-03 10:46:27
Сансрын хамтарсан нислэг
1966 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн дэргэд сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах салбарт олон улсын хамтын ажиллагааг зохицуулах зөвлөл байгуулж «Интеркосмос» гэж нэрлэжээ. Жилийн дараа 1967 онд тухайн үеийн социалист орнуудаас сансар судлалын үндэсний зохицуулагч байгууллагуудын төлөөлөгчид Москва хотноо хуран цугларч, энэ зөвлөлгөөнөөр сансрын орон зайг энх тайвны зорилгоор судлан ашиглах социалист орнуудын хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрийг санал нэгтэй баталсан бөгөөд манай улсаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич Б.Ширэндэв оролцсон юм. Манай улс энэ хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулалцахаас эхлэн түүний өргөн цар хүрээтэй хамтын туршилт сорилын ажилд амжилттай оролцож байв. Социалист орны «Интеркосмос» программын дагуу танин мэдэхүй, онол практикийн ач холбогдол бүхий тулгуур асуудлыг шийдвэрлэх дан ганц энх тайвны зориулалттай ашиглах зорилгоор шинжлэх ухааны тэргүүн эгнээний олон арван гайхамшигт амжилтанд хүрчээ. Үүний нэгэн тод жишээ социалист орны иргэдийн оролцоотой сансрын хамтарсан нислэгийг амжилттай хэрэгжүүлсэн явдал юм.
Анх Монгол хүн сансарт 1981-03-22 өдөр ниссэнээс хойш 39 жил өнгөрчээ, ирэх 2021 оны 03 сарын 22 өдөр 40 жилийн ой тохионо. Мөн та бүхэн www.sansar81.mn цахим хуудсаар зочилж Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн талаар сонирхолтой баримттай танилцаарай.

2019 оны 6-р сараас 12-р сарын Одон Орны сонирхолтой үзэгдэлүүд
2019-06-04 11:15:22
6-р сар
6-р сарын 7-8 Ариетидын солирын урсгалын оргил үе. Цагт 60 хүртэлх солир ажиглагдана. Энэхүү солирын урсгал нь жил бүрийн 5-р сарын 22-с 7-р сарын 2-ны хооронд ажиглагддаг. Солирын урсгалын цацрах цэг нь Хонины одны орд.
6-р сарын 10 Нарны системийн хамгийн том гариг Бархасбадь Нартай эсрэг тохиолгод байрлаж Дэлхийгээс 640,87 сая км зайд оршино. Эсрэг тохиолго гэдэг нь Нар, Дэлхий, Бархасбадь нэг шулуун дээр ирэхийг хэлнэ. Энэ нь өнгөрсөн 2018 оныхыг бодвол арай ойрхон. 2018 онд гаригуудын хоорондох зай 658,23 сая км байсан юм.
дэлгэрэнгүй
2018 онд болох Астрономийн онцлох үзэгдлүүд
1-р сарын 31 – Супер цэнхэр сарны хиртэл. Шинэ онд болж буй эхний Сар хиртэл. Нар болон Сарны хооронд Дэлхий байрласнаар буюу нэг чиглэлд давхцаснаар Сарны хиртэл үүсэх нөхцөл бүрддэг. Нарнаас ирж буй гэрлийг Дэлхий халхалж, Дэлхийн сүүдэр Саран дээр тусах үзэгдэл юм.Энэ удаагийн хиртэл нь Сар Дэлхийтэй харьцангуй ойрхон тойрон эргэж байгаагаараа онцлог юм.

3-р сарын 7,8 – Гаригуудын жагсаал. 2-р сарын сүүлээр болон 3-р сарын эхэн үед үүрээр тэнгэрийн зүүн өмнө хэсэгт Санчир, Ангараг, Бархасбадъ гэсэн гаригууд харагдана. Харин 3-р сарын 7,8-нд Бархасбадъ болон Ангарагын хооронд Сар байршиж харагдах юм.

7-р сарын 15 – Сар Сугартай уулзах нь. Тухайн бүс нутагт Нар жаргах үед тэнгэрийн баруун өмнө хэсэгт хавирган Сарны хажууд Сугар гариг харагдах юм.

7-р сарын 27 – Сарны бүтэн хиртэл. Энэ жилд болж буй хоёр дахь Сарны бүтэн хиртэл юм. Сарны бүтэн хиртлийг Ойр дорнод, Төв ази, Өмнөд ази, Африкийн өмнөд ба зүүн хэсэг, Оросын европын өмнөд хэсэг, Өмнөд Уралын нутгуудад ажиглах боломжтой.
7-р сарын 27 – Ангараг гаригыг харах хамгийн тохиромжтой шөнө. Хамгийн сүүлд 2003 оны 7 сард Ангараг гариг хамгийн том, хамгийн тодоор Дэлхий дээрээс харагдсан байна. Харин энэ өдөр дээрхтэй мөн адил хамгийн тод болон томоор харагдах нь. Хэрэв энэ өдөр та Ангарагыг харж чадахгүй бол 2035 он хүртэл ингэж тодоор харахгүй байх нь.

8-р сарын 11 – Нарны хагас хиртэл. Хойд Америкийн хойд хэсэг, Европ, Гринланд, Исланд болон Азид энэ хиртэл ажиглагдана. Сар хамгийн ихдээ Нарны 37%-г халхлах юм. Сарны тэргэл Нарыг шүргэх анхны шүргэлт Улаанбаатарын цагаар 17 цаг 56 минутад болж хиртэл эхлэх бөгөөд 18 цаг 41минутад хамгийн их хэмжээндээ хүрч 19 цаг 23 минутад Сарны тэргэл Нарнаас салж дөрөвдүгээр шүргэлт болсноор хиртэл төгсөнө.

8-р сарын 12,13 – Персей одны чиг дэх солирын урсгал. Цагт 60 орчим солир өнгөрдөг наймдугаар сарын солирын урсгал юм.

12-р сарын 12 – Сүүлт одны тохиол. 46P буюу Виртанен сүүлт одыг үхрийн орд орчимд ажиглаж болох юм.
