Монголын ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэн (хуучнаар Одон Орон, Геофизикийн Судалгааны Төв - ООГСТ) –г ОУ-ын Геофизикийн жил-1957 оны ажлын хүрээнд ОХУ-ын эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар үүсгэн байгуулсан түүхтэй.
Эдүгээ нэгэн жарны түүхэн замналтай тус Хүрээлэн судалгаа шинжилгээний олон улсын стандартад нийцсэн багаж, тоног төхөөрөмж болон баялаг мэдээллийн санд тулгуурлан дэлхийн суурь шинжлэх ухааны хөгжилд өөрийн бодит хувь нэмрээ оруулсаар байна.
Одоогийн бүтэц, зохион байгуулалтын хүрээнд эрхэм зорилго, зорилтоо тодорхойлон Одон орон судлал, Геофизикийн судлалын чиглэлийн 2 салбарт нийт 200 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Одон орон судлалын салбар нь Астрометр, геодинамикийн судалгааны ба Нарны физикийн секторууд, Геофизикийн салбар нь Газар хөдлөл судлал болон Орон нутгийн ГХБ станцууд ба Геосоронзон судлалын сектороос бүрдэнэ. Судалгааны чиглэл бүр хөгжлийн түүх, судалгааны арга зүй, үр дүн, ирээдүйн зорилтын хувьд өөр өөрийн өвөрмөц онцлогтой бөгөөд өндөр мэргэжлийн боловсон хүчин бүхий чадварлаг ажлын хамт олонтой.
Судалгаа шинжилгээний ажил явуулахад газар зүйн байршлын хувьд харьцангуй давуу талтай.дэлгэрэнгүй