ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ч.Одонбаатар
2018-10-26 15:36:35
Хүчтэй газар хөдлөлтийн респонс спектр сэдвээр ярилцаж байна...
ШИНЖЛЭХ УХААНЧ МОНГОЛЧУУД НЭВТРҮҮЛЭГ-Одон орон, геофизикийн
СУРАГЧИД ШИНЖЛЭХ УХААНЫ ЕРТӨНЦӨӨР АЯЛАВ
Монгол улсын Шинжлэх ухааны Академиас Нийслэлийн Боловсролын Газартай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд 4 дэх жилдээ уламжлалт “Эрдмийн аян” хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. “Эрдмийн аян” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр нийслэлийн ЕБС-ийн сурагчид ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Хүннү молл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах тойрон аялал хийлээ.
дэлгэрэнгүй
Эмгэнэл
2018-10-15 14:14:00
ОХУ-ын Сибирийн Салбарын Дэлхийн Царцдасын Хүрээлэнгийн Кайонозойн судалгааны лабораторийн эрхлэгч, геолог эрдэс баялгийн шинжлэх ухааны доктор Кирилл Георгиевич Леви 72 насандаа зуурдаар нас нөгчлөө. Тэрээр эрдэм шинжилгээний 200 орчим бүтээлийн зохиогч, үүний дотор нэгэн сэдэвт зохиол 14, неотектоникийн 8 зураг хэвлүүлжээ. К.Г. Леви нь орчин үеийн геодинамик, неотектоник, нар-дэлхийн судалгааны чиглэлээр Орос-Монголын судлаачдын олон арван хамтарсан судалгааг эхлүүлж, удирдан зохион байгуулснаас гадна манай улсын геофизик, геодинамикийн салбарын боловсон хүчнийг бэлдэх, Орос-Монголын ШУА болон хоёр орны эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн юм. К.Г. Левигийн Монгол улсын шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг үнэлж, ШУА-ийн Хубилай хаан дурсгалын медаль, Найрамдал медаль, Алтан гадас одонгоор тус тус шагнаж байсан.
Талийгаачийн эгэл даруу, хөдөлмөрч, найрсаг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно.
ОДОН ОРОН, ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭН.
Монгол, Оросын хамтарсан олон улсын эрдэм шинжилгээний XII хурал
2018-07-18 15:52:37
Нар ба Дэлхийн холбоо, Байгаль-Монголын бүс нутгийн геодинамик:
хамтарсан судалгааны үр дүн ба шинжлэх ухаан – боловсролын бодлого
(Эрхүүгийн Улсын их сургуулийн 100 жилийн ойд)
ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Дэлхийн царцдасын хүрээлэн (ИЗК СО РАН), ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Нар Дэлхийн физикийн хүрээлэн (ИСЗФ СО РАН), Эрхүүгийн Улсын их сургууль (ИГУ) ба Монгол Улсын ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн (ШУА ООГХ) хамтарч Монгол – Оросын олон улсын эрдэм шинжилгээний Одон орон ба геофизикийн XII хурлыг 2018 оны 10 дугаар сарын 2-4-ны өдрүүдэд зохион байгуулна.
http://agora.guru.ru/rusmong-2018
ШУТСангийн нэрэмжит “SCIENCE CUP - 2018” -ын шилжин явах цомын эздээр Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн тодорлоо
2018-06-14 11:50:53
Шинжлэх ухаан технологийн сангийн 25 жилийн ойн хүрээнд Монгол улсын Шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг сайжруулах, идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх, салбарын ажилтны дунд биеийн тамир, спортыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, олон нийтэд сурталчлахад гол зорилгоор зохион байгуулсан “SCIENCE CUP - 2018” тэмцээнийг 2018 оны 06 сарын 10-нд амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд шинжлэх ухааны салбарын 15 байгууллагын 12 багийн тамирчин судлаачид хурд хүч, авхаалж самбаа, цэцэн мэргэнээ сорьж нэг өдрийг спортоор хичээллэж сайхан өнгөрүүллээ.
дэлгэрэнгүй
Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаачид олон улсын хуралд амжилттай оролцоод ирлээ
2018-05-22 08:40:58
БНХАУ-ын Чэнду хотноо 5 дугаар сарын 14-16-ны хооронд БНХАУ-ын Онцгой байдлын яам, Сычуан мужийн Ардын Засгийн газар болон БНХАУ-ын Газар хөдлөлтийн агентлагаас хамтран зохион байгуулсан “Вэнчуаны газар хөдлөлтийн 10 жилийн дурсгал”-д зориулсан олон улсын хуралд амжилттай оролцоод ирлээ. Тус олон улсын хурлыг “Эх газрын газар хөдлөлт-олон улсын IV хурал” болон “Азийн сейсмологийн XII чуулган”-уудыг нэгтгэн зохион байгуулсан нь олон орны судлаачдыг нэг дор цуглуулж, мэдлэг туршлагаа солилцох өргөн боломжийг бүрдүүлж өгснөөрөө өндөр ач холбогдолтой байлаа. Энэхүү хуралд Монгол улсын ШУА-ын ерөнхийлөгч Академич Д.Рэгдэл, Одон орон геофизикийн хүрээлэн(ООГХ)-гийн захирал Профессор С.Дэмбэрэл, тус хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбар(ГХСС)-ын дарга Доктор М.Өлзийбат, тус салбарын эрдэм шинжилгээний ажилтан Доктор А.Мөнхсайхан, Б.Буянтогтох, М.Дэмбэрэлдулам, Л.Тунгалаг, С.Тогтохбаяр, Л.Дагзинмаа нар оролцож судалгааны ажлын үр дүнгээрээ 4 аман илтгэл, 7 ханын илтгэл хэлэлцүүлсэн.
дэлгэрэнгүй
“ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
2018-03-14 14:25:07
“Шинжлэх ухааны өдөрлөг” зохион байгуулах ажлын удирдамж УДИРДАМЖ
ШУА – ийн Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ) болон Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн (УГТСЭШХ) хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан уулзалт, семинарыг зохион байгуулах, СБА болон судалгааны багаж тоног төхөөрөмж, лабораториудтай танилцах, ажлын туршлага солилцох, залуу эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү шинжлэх ухааны өдөрлөгийг 2018 оны 3 дугаар сарын 16-17 өдрүүдэд зохион байгуулна.
Өмнө нь манай 2 хүрээлэн 2014 онд УГТСЭШХ дээр уулзалт зохион байгуулж байсан билээ.
Өдөрлөгийн ач холбогдол:
- Хүрээлэн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. ООГХ дээр хийгдэж буй СБА – ын үр дүнгүүд, судалгааны багаж тоног төхөөрөмж, техникийн хүчин чадал, лабораториудыг танилцуулна
- Салбар хоорондын СБА – ыг эхлүүлэх боломжийг судална.
- Залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, уулзалтыг зохион байгуулна.
- Өдөрлөгийн хүрээнд байгууллага хоорондын спорт соёлын арга хэмжээг хамтран зохион байгуулна.
“ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДӨРЛӨГ” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2018-01-16 16:03:30
ШУА – ийн Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ) болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, эрдэм шинжилгээний хамтарсан уулзалт, семинарыг зохион байгуулах, СБА болон судалгааны багаж тоног төхөөрөмж, хүрээлэн төвүүдийн лабораториудтай танилцах, ажлын туршлага солилцох, залуу эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү шинжлэх ухааны өдөрлөгийг 2018 оны 1 дүгээр сарын 12-13 өдрүүдэд зохион байгууллаа.
дэлгэрэнгүй
Монгол улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ....
2017-11-27 17:56:53
Монгол улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан тус Хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Одонбаатар, орон нутаг дахь салбарууд хариуцсан дарга Ч.Баярсайхан нар “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, эрдэм шинжилгээний ажилтан Ц.Нямбаяр, Д.Мөнгөнсүрэн, Ц.Баасанбат нар ШУА-ийн “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдав.
дэлгэрэнгүй
Анхны хиймэл дагуул сансарт хөөргөсний 60 жилийн ойн баярын мэнд хүргэе
2017-10-04 13:35:40
1957 оны 10-р сарын 4-ний өдөр хүн төрлөхтөний түүхэнд алтан үсгээр тэмдэглэх өнө эртний хүсэл мөрөөдлийн жигүүр болох анхны хиймэл дагуул «Спутник-1»-ийг ЗХУ-ын эрдэмтэд зохион бүтээж сансарт хөөргөв. Зураг.1
Энэхүү баярт мөчийг тохиолдуулан Оросын их эрдэмтэн зохион бүтээгч С.П.Королев «Энэхүү үйл явдал бол бага зүйл, Дэлхийн сансрын хиймэл дагуулын нислэгийн анхны том ажлын зөвхөн эхлэл, хүн төрлөхтөний аугаа их мөрөөдлийн биелэлийн дуудлага» хэмээн хэлж байжээ.
Зураг.1 Дэлхийн анхны хийнэл дагуул Спутник 1
Түүний жин 83.6 кг, голч нь 58 см байсан ба нарны гэрлийг ойлгох, их халалтаас хамгаалах зорилгоор хөнгөн цагааны хайлшаар их биеийн гадаргууг хучсан байна. 2-3 долоо хоног ашиглахад хүрэлцэхүйц тэжээлийн эх үүсгүүрт мөнгөний хүчлийн цахилгаан цэнэг бүхий зайгаар тоноглосон юм.
«Спутник-1»-ийн гадаргуунд 2.9 м-ийн урттай дөрвөн жадан aнтенна хийж өгснөөр сансарт эргэлдэх хөдөлгөөнийг багасгах, эх дэлхийд дамжуулах мэдээллийг сайжруулах зорилготой байсан бол бүхээгийн дотор талд доторхи даралт, халуун, хүйтнийг тохируулж тогтмол барих мэдрэмж бүхий сэнс, мэдээллийг тогтмол дамжуулж байх үүрэг бүхий хоёр дамжуулагч тавьж ажиллуулж, бас энэхүү үйл ажиллагаагаар дамжуулагчдын чанар чадварыг туршсан байна. Анхны тойрог замын энэхүү хиймэл дагуул дэлхийгээс 947 км-ийн зайтай нисч, сансарт 92 хоног ажиллан агаар мандлын хамгийн нягт хэсэгт орж, хэт халалтаас шатаж үгүй болсон билээ.
Энэхүү анхны хиймэл дагуул сансарт хөөргөсний 60 жилийн ойд зориулсан өдөрлөгийн арга хэмжээг ШУА- Одон орон, геофизикийн хүрээлэн, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК), Монгол Улсын Их Сургууль (МУИС) болон “Монголсат нэтворкс” ХХК хамтран Фото зургын үзэсгэлэн мөн Эрдэм шинжилгээний бага хурал зохиогдоно. Уг өдөрлөгийн зорилго нь сансар судлал, сансрын технологи чиглэлээр оюутан сурагчдын ололт амжилтыг идэвхжүүлэхэд оршиж байгаа.
“Анхны хиймэл дагуул сансарт хөөргөсний 60 жилийн ойд зориулсан өдөрлөг”- ийн үндсэн үйл ажиллагаа 2017 оны 10-р сарын 04-ны өдөр ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропаркын хурлын танхимд 16 цагаас эхлэнэ.
Мексик хотын ойролцоо газар хөдлөлт болж 100 гаран хүн нас барлаа
2017-09-20 22:13:38
2017 оны 9 сарын 19-нд Улаанбаатарын цагаар (18:14:33 UTC) цагаар өргөгргийн 18.53N уртрагийн 98.49W-д Мексик хотоос 120 км Raboso 7 магнитудтай газар хөдлөлт болжээ. Одоогийн байдлаар 100 гаран хүн нас барж 27 гаруй барилга байшин нурсан гэсэн мэдээлэл байна.
Mexico улсын Pijijiapan хотод хүчтэй газар хөдлөлт болж 5 хүн нас барлаа
2017-09-08 16:51:50
2017 оны 09 сарын 08 нд Улаанбаатарын цагаар 12:49:14(UTC цагаар 04:49:14) цагт өргөргийн 15.09, уртрагийн 93.78 д Mexico улсын Pijijiapan хотоос баруун урд зүгт 87км зайд магнитуд нь 8.0 той газар хөдлөлт болсон ба магнитуд нь 4.3-5.7 той давталт хөдлөлүүд болсоор байна. Одоогийн байдлаар 5 хүн нас барсан гэсэн мэдээ байна.
Ойн баярын хурал, хүндэтгэлийн зоог барих арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна
Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн 60 жилийн ойн арга хэмжээ Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд 20-ны 09:00 цагт, Хүндэтгэлийн зоог тус зочид буудлын Өргөө рестранд 20-ны 19:00 цагт болно.
Хариуцлагатай жижүүр болон ээлжийн жижүүртэй ажилчидаас бусад БҮХ АЖИЛЧИДЫГ арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
“ШУА-ИЙН МЭДЭЭ СЭТГҮҮЛ”-Д ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХЭВЛҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2017-06-21 17:00:38
Proceedings of the Mongolian Academy of Sciences (Шинжлэх Ухааны Академийн Мэдээ) сэтгүүл нь хэвлэмэл болон Онлайн хэлбэрээр жилд 4 удаа хэвлэгддэг, улирал тутмын мэргэжлийн хяналт хийгддэг сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл нь Олон Улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн INASP төслөөр дэмжигддэг тул Таны өгүүлэл шууд DOI (Digital object identifier) дугаар авч Google.Scholar хайлтын системд бүртгэгдэж, олон улсын түвшинд бусад орны судлаачид үнэгүйгээр ашиглан, таны бүтээлээс ишлэл авах тоог эрс нэмэгдүүлэх давуу талтай юм. Сэтгүүлийн олон улсын бүртгэлийн дугаар ISSN 2312-2994, хэвлэмэл ISSN 2310-4716 болно.
“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ сэтгүүл”-ийн 2017 оны III улирлын дугаарт (Монгол, Англи) эрдэм шинжилгээний өгүүлэл ирүүлэхийг урьж байна. Өгүүлэлийг зохиогч өөрийн хийсэн судалгааны ажлын үр дүнд үндэслэн бичсэн байх бөгөөд өөр хэвлэлд хэвлэн нийтлээгүй, бусад сэтгүүлд хэвлэхээр хэвлэлтэд хүлээн аваагүй, хөндлөнгийн хяналт хийх хугацаанд өөр сэтгүүлд илгээхгүй болон хамтран зохиогчоор орсон бүх зохиогчоос уг өгүүллийг хэвлүүлэхээр зөвшилцсөн зөвшөөрөлтэй байх шаардлагатай юм.
“Шинжлэх ухааны Академийн Мэдээ сэтгүүл”-д бичсэн өгүүллийг уг сэтгүүлийн өгүүлэл нийтлүүлэх зааврыг ягштал мөрдөж бичсэн байх шаардлагатай бөгөөд өгүүлэл нийтлүүлэх зааврыг биелүүлээгүй өгүүллийг хяналт хийхгүйгээр эзэнд нь буцаахыг анхаарна уу!
Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авах хугацаа энэ оны 7 дугаар сарын 31-ний дотор багтаан ирүүлнэ. Эрдэм шинжилгээний өгүүллийг цахим шуудангаар denkhamgalan4@gmail.com хаягаар хүлээн авна. Сэтгүүлд тавих шаардлагын талаарх Та бүхний саналыг хүлээн авч, үйл ажиллагаандаа тусгахыг хичээн ажиллах болно.
Холбоо барих утас: (976-51)265001, Факс: 976-51-262247
Үүрэн утас: (976) 9907-0950;
“Шинжлэх Ухааны Академийн Мэдээ сэтгүүл”-ийн Редакцийн зөвлөл
Ерөнхий сайд А.Амарын гудамж-1
Улаанбаатар 14200, Монгол улс,
Индекс 14023; ISSN 2310-4716;