Эрдэмтдийн судалгаа, шинжилгээнд суурилсан шинжлэх ухааны бүтээлүүдтэй танилцах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т эрхэм Та бүхнийг урьж байна.
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамнаас салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд нээлттэй мэдээлэл хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг” арга хэмжээг 2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн харьяа 16 хүрээлэн оролцож, эрдэмтэн, судлаачдын шинжлэх ухааны ололт амжилт, судалгааны үр дүн, инновацын бүтээлүүдийг олон нийтэд дэлгэн танилцуулж, байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчлан оролцоно.
Шинжлэх ухааны сонирхолтой бүтээлүүдтэй танилцаж, эрдэмтэн судлаачидтай уулзан, мэдлэг мэдээллээ өргөжүүлэх энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.