Тус хүрээлэнгийн судалгааны үндсэн чиг үүрэг нь 2023 оны 02 сарын 14-ний өдрийн А/51 тоот тушаалаар баталснаар,
1)
Газар хөдлөл судлал,
a.
Газар хөдлөлтийг бүртгэх үндэсний сүлжээ станцуудын хэвийн үйл ажиллагааг хангах, техник технологийг хөгжүүлэх, Монгол орны газар хөдлөлтийн түүхэн болон багажийн мэдээллийн сан бүрдүүлэх судалгаа,
b.
Газар хөдлөлтийн аюулын үнэлгээний болон хүчтэй газар хөдлөлтийг урьдчилсан таамаглах, амжиж анхааруулах судалгаа,
c.
Монгол орны нео-геодинамик, Дэлхийн гүний тогтоц, газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын геологийн болон геофизикийн судалгаа,
d.
Хүчтэй газар хөдлөлтийн мэдээллийг Төрийн холбогдох байгууллага, холбогдох албан тушаалтнуудад шуурхай мэдээлэх.
2)
Одон орон ба сансрын технологийн судалгаа,
a.
Нарны агаар мандлын спектрийн оптик, радио болон хэт ягаан долгионы муж дахь ажиглалт, Нарны плазмын үүслийн механизм болон хөгжлийн үйл явцын судалгаа,
b.
GPS Ионсферийн мэдээллийн сан бүрдүүлэлт, түүний физик төлөв байдлын судалгаа,
c.
Сансрын хог хаягдал, Бага гариг, Тэнгэрийн эрхсүүдийн ажиглалтын мэдээллийн сан бүрдүүлэлт, тэдгээрийн байрлал, хөдөлгөөн, динамик хувьсал, физик шинж чанарын судалгаа,
d.
Хиймэл дагуулын техник технологийн судалгаа, бага оврын хиймэл дагуулыг бүтээх, турших судалгаа,
e.
Одон орон, сансрын техник технологийн ололт амжилт, орчлон ертөнцийн үүсэл хөгжлийн талаарх мэдлэг, мэдээллийг нийгэмд түгээх эрдэм дэлгэрүүлэх үйл ажиллагаа.
3)
Дэлхийн соронзон орны судалгаа
a.
Монгол орны соронзон оргилуудын хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн сан бүрдүүлэх, өргөжүүлэх судалгаа,
b.
Нар-Дэлхийн физик холбооны зүй тогтол, бүс нутгийн соронзон орны орон зай-цаг хугацааны тархалтын шинж чанарын судалгаа гэсэн гурван үндсэн чиглэлийн хүрээнд 11 төрлийн судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хийж байна.