Хүрээлэн нь одон орон, сансар судлал, газар хөдлөл ба геофизикийн суурь болон хавсарга судалгаа, шинжлэх ухааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх Одон орон судлах оргил, Сансар судлалын төв, Газар хөдлөл судлалын салбар, Соронзон судлалын салбар, Хүрээлэнгийн орон нутаг дахь салбар гэсэн үндсэн 5 салбарын хүрээнд СБА-ыг явуулж байна. Хүрээлэн нь шинжлэх ухааны судалгаа, зохион байгуулалт, удирдлагын үйл ажиллагааг үр ашигтай, зохистой хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийг тулд дараах 2 зөвлөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:
1)
Эрдмийн зөвлөл - нийт 19 гишүүнтэй бөгөөд үүнээс 11 нь ООГХ-ийн эрдэмтэд, 8 нь их, дээд сургууль болон төрийн болон төрийн бус байгууллагын эрдэмтэд байна.
2)
Захиргааны зөвлөл - нийт 13 гишүүнтэй бөгөөд Хүрээлэнгийн удирдлага, захиргаа, санхүүгийн нэгжийн төлөөлөл, ҮЭ-ийн дарга болон ажиллагсдын төлөөлөл багтдаг.

Зураг 1. ШУА-ийн Одон орон, Геофизикийн хүрээлэнгийн бүтэц зохион байгуулалт
Захиргааны удирдлагыг захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбарын дарга нар, мэргэжил, арга зүйн удирдлагыг төслийн удирдагчид хэрэгжүүлнэ.

Зураг 2. Хүрээлэнгийн ажилчдын нас, эрдэм шинжилгээний ажилчдын боловсрол болон эрдмийн зэрэг дэвийн үзүүлэлтийн график.
Зураг 1 -т үзүүлсэн хүрээлэнгийн шинэ бүтэц, зохион байгуулалтыг ШУА -ийн Тэргүүлэгчдийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 04 тоот тогтоолоор баталсан болно.
Хүрээлэнгийн нийт эрдэм шинжилгээний ажилтны 90 гаруй хувь нь магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой (20%-нь докторын зэрэгтэй) байна.