2026 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Буриад улсын Дорнод Сибирийн удирдлага, технологийн улсын их сургуулийн шинжлэх ухааны номын санд Монгол Улсын сансрын нисэгч, Монгол улс, ЗХУ-ын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн сансарт ниссэний 45 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Монгол улсын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаа Буриад улсын урилгаар зочилж Дорнод сибирийн удирдлага, технологийн улсын их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хүндэтгэлийн хуралдааны үеэр “Хүндэт профессор” цол хүртээж, тус сургуулийн Ректор, профессор Игорь Сизов гардууллаа. Ингэснээр Ж.Гүррагчаа нь тус сургуулийн долоо дахь хүндэт профессор боллоо.
Хуралдааны үеэр сансрын нислэгийн тухай түүхэн видео материалуудыг танилцуулж, Монгол улсаас Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консул Ц.Ганхуяг, Буриадын яамд, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид, ОХУ-ын сансрын нисэгч бэлтгэх төвийн туршилтын нисэгч нар мэндчилгээ дэвшүүлэв.
Мөн оролцогчид “Оросын сансрын одиссей” нэртэй номын үзэсгэлэн болон сансрын загварын студийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Арга хэмжээний төгсгөлд Монголын анхны сансрын нисэгчийн 45 жилийн ойд зориулсан төслийн болон илтгэлийн уралдааны дүнг танилцуулж, шилдэг оролцогчдод диплом, шагнал гардууллаа. Уралдаанд Буриадын боловсролын байгууллагуудаас нийт 100 гаруй бүтээл ирсэн байна.
Буриадын Дорнод сибирийн удирдлага, технологийн улсын их сургуулийн Хүндэт профессор болсон Монгол улс, ЗХУ-ын баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаад Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэе!
ШУА-ийн ОДОН ОРОН, ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭН

.JPG)