Сар шинийн мэндчилгээ
2024-02-09 01:18:02
ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэнд дадлагажигч хүлээн авах
2024-02-07 05:29:25
ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ
2023-12-29 07:51:05
ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2023-11-30 03:23:55
Шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан жил бүр явагддаг Монгол улсын шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллаж буй албан хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн идэвх санаачилгыг өрнүүлэх, биеийн тамир спортын ур чадварыг сорих, хамт олныг төлөвшүүлэхэд уг тэмцээний гол зорилготой ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит биеийн тамирын 4 төрөлт тэмцээнийг Боловсрол, Шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр 2023 оны 11 сарын 10-аас 11 сарын 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэ оны ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит спортын 4 төрөлт тэмцээнд шатрын холимог баг, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй ганцаарчилсан, ширээний теннисний эмэгтэй баг, эрэгтэй баг, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй ганцаарчилсан, волейбол, сагсан бөмбөгийн эрэгтэй баг, эмэгтэй баг нийт эрдэм шинжилгээний байгууллагын 16 баг тамирчид ур ухаан, авьяас чадвараа уралдуулан оролцлоо.
Багийн нийлбэр онооны дүнгээр академич С.Дэмбэрэл захиралтай ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн тэргүүлэн I байранд шалгарч аваргын шилжин явах цомын эзнээр тодорлоо.
дэлгэрэнгүй
МЭНДЧИЛГЭЭ
2023-11-28 02:01:25
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ
2023-11-07 09:45:20
Одон Орон Геофизикийн Хүрээлэн нь жил бүр уламжлал болгон Шинжлэх Ухааныг Түгээн Дэлгэрүүлэх ажлын хүрээнд өөрийн хүрээлэнгийн үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний, ажлын талаар нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулдаг билээ. Энэ жил манай хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг 2023 оны Арван нэгдүгээр сарын 16 өдөр Астропаркт болно. Та бүхэн хөтөлбөртэй танилцаж, өргөнөөр хамрагдахыг урьж байна.
10 цагаас бага анги – Астропарк үзүүлэх
12 цагаас 12 жилийн төгсөх ангийнханд – Мэргэжил сурталчлах
- Одон Орон сансар судлал – Илтгэл
- Геофизикийн судалгаа - Илтгэл
14 цагаас оюутан болон ЭША нарт:
- Хүрээлэнгийн танилцуулга - Илтгэл
- Газар Хөдлөл Судлал - Илтгэл
- Одон Орон Судлал - Илтгэл
- Соронзон Орон Судлал - Илтгэл
- Сансар судлал - Илтгэл
Докторын зэрэг хамгааллаа
2023-09-11 11:44:35
ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэнгийн Соронзон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Амаржаргал “Хувьсах соронзон орны өөрчлөлт ба гарал үүслийн судалгаа” сэдвээр Физикийн ухааны докторын зэргийг амжилттай хамгааллаа (2023.09.08). Шинэхэн доктортоо баяр хүргэе!
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ
Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн Хубилай сэцэн хааны нэрэмжит Одон орон, геофизикийн хүрээлэн (ООГХ)-ийн 2018-2025 онуудад хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг хүргэж байна. Та дараах холбоос дээр дарж төлөвлөгөөг үзнэ үү. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ
Сар шинийн мэндчилгээ
2023-02-20 04:44:14
Шинэ жилийн мэнд хүргэе
2022-12-28 05:29:32
Олон улсын ахмадын өдрийн баярын мэнд дэвшүүлье
2022-09-29 05:16:07
Наран дээрх гялбаан тэсрэлт
2022-05-12 06:58:08
2022 оны 5-р сарын 10-нд Наран дээр Улаанбаатарын цагаар 21 цаг 55 минутанд Х1.5 баллын хүчтэй тэсрэлт болсон. Тэсрэлтийн үргэлжлэсэн хугацаа нь 9 минут. Тэсрэлтийн хүчийг рентген цацрагийн хэмжээгээр нь сул(C), дунд(M), хүчтэй(X) гэж ангилдаг. Нарны агаар мандалд болох энэхүү гэнэтийн хүчит байнгын бус үзэгдлийг Наран дээрх гялбаан тэсрэлт гэнэ. Энэ нь Нарны идэвхжлийн хамгийн хүчтэй илрэл бөгөөд тэсрэлтийн энерги нь 1032 эрг хүрнэ. Өөрөөр хэлбэл Дэлхий дээрх бүх нефть, нүүрсийг шатаахад гарах дулаанаас ойролцоогоор 100 дахин их юм. Харин дунд зэргийн тэсрэлтээс ялгарах энерги нь хүн төрөлхтөний хэдэн сая жил хэрэглэх энергийг хангана гэсэн тооцоо байдаг. Өнгөрсөн 4-р сарын 17,20,30 -нд Х1.1 ба Х2.2 балын хүчтэй тэсрэлтүүд хэд хэд болж байсан.
Наран дээрх хүчтэй гялбаан тэсрэлт болсон 13006 мужийн зураг.
Эх сурвалж: https://solarmonitor.org/
Нарны агаар мандал нь хэд хэдэн үе давхаргатай. Бидний нүдэнд харагдаж байдаг давхаргыг гэрэлт мандал гэх бөгөөд түүн дээр толбо, бижирмэг, бамбар зэрэг үзэгдлүүд үүсэж, мөхөж байдаг. Энэ давхаргын дээр өнгөт мандал, титэм орших бөгөөд тэсрэлт, дөл, титмийн масс шидэгдэл, гэрэлт сор, титмийн нүх зэрэг хамгийн идэвхтэй үзэгдлүүд ажиглагдана. Нарны тэсрэлтээс шидэгдэх масс, титмийн нүхнээс гарах нарны салхи зэрэг эгэл бөөмсийн урсгал нь сансрын цаг агаарыг тодорхойлж байдаг. Нарны тэсрэлт, титмийн масс шидэгдэлтээс үүссэн хүчтэй соронзон шуурганы улмаас хамгийн сүүлд 1989 оны 3-р сарын 13-нд Канадын Квебек мужийн цахилгаан хангамжийн системийг гэмтээснээс эрчим хүч тасалдаж бүрэн зогсолт хийсэн байна. Мөн Японы холбооны хиймэл дагуулын удирдлагын систем нь хэсэгчилэн гэмтсэн бас Америкийн сансрын хиймэл дагуул тойрог замаасаа 5 км-ээр хазайсан зэрэг сөрөг үр дагаварууд гарч байсан юм.
Нарны идэвхтэй үзэгдлүүдийн судалгааны явцад хамгийн хүчтэй тэсрэлт нь 2003 оны 11-р сарын 4-нд болсон. Энэ тэсрэлтийн хүчийг шууд хэмжих боломжгүй байсан бөгөөд тойрог замын дурангуудын мэдрэгчүүд эрчмийг нь тэсвэрлэж чадахгүй бүтэн 11 минутын турш хяналтаас гарсан. Хожим нь шууд бус өгөгдлөөр түүнийг Х28 баллын тэсрэлт гэж ангилсан боловч олон эрдэмтэд Х40 ангилалын тэсрэлт аль эсвэл үүнээс ч илүү хүчтэй байж болох тухай мэдэгдсэн байдаг. Хэрвээ энэхүү тэсрэлт Дэлхий рүү чиглэсэн байсан бол асар их хор нөлөө учруулах нь маргаангүй.
ШУА-ийн Удирдах ажилтны зөвлөгөөн болж өндөрлөлөө.
2022-05-09 12:43:30
Шинжлэх ухааны академийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022 оны 5 сарын 6 өдөр болж өндөрлөлөө.
Тус зөвлөгөөнд БШУЯ, ШУА-ын харьяа 16 хүрээлэн, Технологийн сангийн удирдах албаныхан, ШУТС болон бусад хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 150 хүн оролцсон бөгөөд Одон орон геофизикийн хүрээлэнгийн захирал С. Дэмбэрэл, Эрдэмтэн нарын бичгийн дарга Ч. Одонбаатар, салбарын дарга М. Өлзийбат, лабораторийн эрхлэгч Ц.Батсайхан, Ж. Баяраа, М. Дэмбэрэлдулам, Ч. Баярсайхан, Г. Баянжаргал нарын бүрэлдэхүүнтэй оролцов. Хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажилчдын бүтээлч байдал, идэвх санаачилгыг дээшлүүлэх, ажлын гүйцэтгэлээс хамааруулан цалингийн системийн шинэчлэлийн талаар илтгэл хэлэлцсэн.
Хэлэлцүүлсэн илтгэлүүдэд:
- Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын санхүүжилт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх механизм /Шинжлэх ухаан, технологийн сан захирал Д. Одгэрэл/
- Гүйцэтгэлд суурилсан төсөвлөлт /Батсүх/
- Нийгмийн даатгалын тухай ойлголт, хууль тогтоомжид орсон өөрчлөлт /НДЕГ-ын БХСГ-ын мэргэжилтэн М, Бямбадулам/
- Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал /ХНХЯ Маяа/
- ШУА-д салбарын, салбар дундын, салбар дамнасан судалгааг хөгжүүлэх чиглэл ба боломж /ШУ Газарзүй геоэкологийн хүрээлэн PhD Б. Баяртунгалаг/
- Урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтэд шинжлэх ухааны байгууллагын оролцоо: асуудал шийдэл /ШУ Философийн хүрээлэнгийн захирал PhD Б. Пүрэвсүрэн/
- Судалгааны хөгжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэгжилт, тулгамдсан асуудал /ШУА-ийн Эрдэм шинжилгээний хэлтэс, ахлах мэргэжилтэн PhD Ц. Болортамир/
- ШУА-н дундын лабораториуд ба магадлан итгэмжлэл хийлгэх хэрэгцээ шаардлага, туршлага /ШУА, ХХТХ-ийн захирал PhD Л. Жаргалсайхан/
- Монголын Шинжлэх ухааны менежментийн мэдээллийн систем (ММС)-ийн техникийн ерөнхий даалгаврын танилцуулга /ШУА-ийн Инновац, технологийн хэлтсийн дарга Д. Батхуяг/
- Оюуны өмч, инновац технологи дамжуулах тухай /ШУА-ийн Инновац, технологийн хэлтсийн дарга Д. Батхуяг/
- Шинжлэх ухаан, технологийн салбарын мэдээллийн системийн нэгтгэл ба хөгжүүлэлт /ШУА-ийн Инновац, технологийн хэлтсийн дарга Д. Батхуяг/
- Эрдэм шинжилгээний сэтгүүл, ашиглалт цахим номын сан хөгжүүлэлт /Л. Гантулга/
- Гадаад хамтын ажиллагаа ба боломж /ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс М. Заяа/
- ШУА-н стратеги төлөвлөгөө хэрэгжилт, үнэлгээ, сайжруулалт /ШУА-ийн удирдлага төлөвлөлтийн хэлтэс PhD Б. Сувданцэцэг/
- Байгууллагын хүний нөөцийн менежмент /Н. Цолмонбаяр/
- Байгууллагын өрсөлдөх чадвар ба чанарын удирдлагын тогтолцоо /ЗАА-ны дарга С. Энхтуяа/
Дадлагажуулагч хөтөлбөр хэрэгжүүлж байна
2022-04-26 16:14:07
Шинжлэх Ухааны Академиас Хүрээлэн бүрт дадлагажуулагч хөтөлбөр хэрэгжүүлж байна. Дараах постероос мэдээлэл авна уу?
дэлгэрэнгүй