1957 оны 10-р сарын 4-ний өдөр хүн төрлөхтөний түүхэнд алтан үсгээр тэмдэглэх өнө эртний хүсэл мөрөөдлийн жигүүр болох анхны хиймэл дагуул «Спутник-1»-ийг ЗХУ-ын эрдэмтэд зохион бүтээж сансарт хөөргөв. Зураг.1
Энэхүү баярт мөчийг тохиолдуулан Оросын их эрдэмтэн зохион бүтээгч С.П.Королев «Энэхүү үйл явдал бол бага зүйл, Дэлхийн сансрын хиймэл дагуулын нислэгийн анхны том ажлын зөвхөн эхлэл, хүн төрлөхтөний аугаа их мөрөөдлийн биелэлийн дуудлага» хэмээн хэлж байжээ.
Зураг.1 Дэлхийн анхны хийнэл дагуул Спутник 1
Түүний жин 83.6 кг, голч нь 58 см байсан ба нарны гэрлийг ойлгох, их халалтаас хамгаалах зорилгоор хөнгөн цагааны хайлшаар их биеийн гадаргууг хучсан байна. 2-3 долоо хоног ашиглахад хүрэлцэхүйц тэжээлийн эх үүсгүүрт мөнгөний хүчлийн цахилгаан цэнэг бүхий зайгаар тоноглосон юм.
«Спутник-1»-ийн гадаргуунд 2.9 м-ийн урттай дөрвөн жадан aнтенна хийж өгснөөр сансарт эргэлдэх хөдөлгөөнийг багасгах, эх дэлхийд дамжуулах мэдээллийг сайжруулах зорилготой байсан бол бүхээгийн дотор талд доторхи даралт, халуун, хүйтнийг тохируулж тогтмол барих мэдрэмж бүхий сэнс, мэдээллийг тогтмол дамжуулж байх үүрэг бүхий хоёр дамжуулагч тавьж ажиллуулж, бас энэхүү үйл ажиллагаагаар дамжуулагчдын чанар чадварыг туршсан байна. Анхны тойрог замын энэхүү хиймэл дагуул дэлхийгээс 947 км-ийн зайтай нисч, сансарт 92 хоног ажиллан агаар мандлын хамгийн нягт хэсэгт орж, хэт халалтаас шатаж үгүй болсон билээ.
Энэхүү анхны хиймэл дагуул сансарт хөөргөсний 60 жилийн ойд зориулсан өдөрлөгийн арга хэмжээг ШУА- Одон орон, геофизикийн хүрээлэн, Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК), Монгол Улсын Их Сургууль (МУИС) болон “Монголсат нэтворкс” ХХК хамтран Фото зургын үзэсгэлэн мөн Эрдэм шинжилгээний бага хурал зохиогдоно. Уг өдөрлөгийн зорилго нь сансар судлал, сансрын технологи чиглэлээр оюутан сурагчдын ололт амжилтыг идэвхжүүлэхэд оршиж байгаа.
“Анхны хиймэл дагуул сансарт хөөргөсний 60 жилийн ойд зориулсан өдөрлөг”- ийн үндсэн үйл ажиллагаа 2017 оны 10-р сарын 04-ны өдөр ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Астропаркын хурлын танхимд 16 цагаас эхлэнэ.